”Арвайн үндэс” ХХК-ийг 10 сая төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Барс, Нарантуул захуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр "Арвайн үндэс" ХХК шинэ бүтээгдэхүүн болох “Водка”, “Чингис хаан Монголиа” архинууддаа урамшуулал зарласан зөрчил илэрчээ.

Энэ нь Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний хуулийг зөрчсөн үйлдэл аж. ТиймээсШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус компанид 10 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ