Өрсөлдөгч компаниуд хамтран эмийн үйлдвэр нээлээ

Үндэсний таван эм үйлдвэрлэгч компанийн нэгдэн босгосон “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр үүдээ нээлээ.
Үндэсний эм үйлдвэрлэгч Монос, Мөнхийн тун, Эмийн үйлдвэр, Цомбо, Нахиа гэсэн таван компанийн хамтран байгуулсан ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн барилга, тоног төхөөрөмж технологи бүхий анхны дотоодын хөрөнгө оруулттай “Энхийн шүүдэр” ХХК Дуслын шингэн эмийн үйлдвэрийн нээлт амжилттай боллоо.
Монгол улсын Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих зорилгоор Чингис бондын хөрөнгөөр санхүүжих 888 зээлийн төслийн хүрээнд “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэрлэлийн төсөл хамрагдаж Хөгжлийн банк, Голомт банктай хамтран ажилласнаар өнөөдөр тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болсон байна.
Монголчууд нэгдэн нийлснээр илүү ихийг хийж, бүтээж чадна гэдгийн тод жишээ бол таван өрсөлдөгч компанийн хамтран байгуулсан “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр юм.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ