Энэ сарын хүүхдийн мөнгийн ирэх сарын 5-нд багтаан олгоно

Хүүхдүүдэд олгодог 20 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан билээ. Тэгвэл үүний цаана 2016 оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ гэсэн асуулт иргэдийн дунд бий болж, буруу зөрүү ойлголт төрүүлээд байгаа юм.

Энэ талаар Сангийн яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад "Хүүхдийн мөнгийг Цагаан сарын өмнө олгоно гэж үзэж байгаа. Засгийн газрын тогтоол гарахыг хүлээж байна" гэв. Мөн энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан "Хоёрдугаар сарын 5-н гэхэд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгоно.

Хамгийн гол нь айлууд өрхийн амьжиргааг тодорхойлох судалгаандаа идэвхтэй хамрагдах ёстой" гэжээ.

Б.БОлор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ