Утаанаас хамгаалах бүтээгдэхүүний үзэсгэлэн болно

#373e4d; background: #fefefe;">Монголын залуучуудын холбооноос “Уушгиа чөлөөлье” нэртэй аяныг зарлаад байгаа ба тус аяны хүрээнд энэ сарын 29-ний өдөр Залуучуудын холбооны төв байранд нэгэн үзэсгэлэн худалдаа хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Уг үзэсгэлэнд хүчилтөрөгчийн коктейл үйлдвэрлэгчид, утаа шүүдэг бүх төрлийн шүүлтүүр борлуулагчид, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратууд болон зориулалтын утааны маск гээд уушгиа хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортлогчид оролцох аж.

#373e4d; background: #fefefe;">Улаанбаатар хот ойрын жилүүдэд утаанаасаа салахгүй болохоор эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт зөвлөгөө өгөх үйл ажиллагааг ч энэ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулах юм байна. Ямартай ч утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авч, эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж бүрдүүлэхийг зорьж байгаа гэдгээ зохион байгуулагчид хэллээ. Үзэсгэлэнд худалдаанд хүрэлцэн ирсэн хүмүүст хүчилтөрөгчийн коктейл үнэ төлбөргүй өгөхөөр нэгэн компани санаачлага гаргасан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ