Ус түгээх худгууд 24 цагаар ажиллаж эхэллээ

Усны худаг хүртэл ухаалаг системд шилжлээ 2016 оны 1-р сарын 23. 13:49 - Newscom.mn Ус сувгийн удирдах газар гэр хорооллын иргэд, хэрэглэгчдээ цэвэр усаар тасралтгүй хангах зорилгоор 24 цагаар ажиллах 20 гаруй “Ус түгээх байр”-нд “Ухаалаг ус түгээх төхөөрөмж”-ийг суурилуулан ажиллуулж эхэлжээ.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр гэр хорооллын оршин суугчид цагийн хязгаарт баригдахгүй 24 цагаар ундны усаа авч, цэвэр ус ашиглах боломжтой болж байгаа юм.

Доорх бүсүүдэд картаа үнэгүй тарааж байгаа бөгөөд цаашдаа ойролцоох банкуудын салбараар түгээхээр төлөвлөж байна. Карт нь тусдаа үнэ төлбөргүй бөгөөд 1000, 3000, 5000, 10000 төгрөгөөр цэнэглэх боломжтой. Гэр хорооллын худаг буюу ус түгээх байрыг ухаалаг систем холбосон эл төхөөрөмж нэг бүр нь 5-6 сая төгрөгийн үнэтэй бөгөөд энэ ондоо багтааж ус түгээх 100 байгууламжинд нэмж суурилуулахаар төлөвлөжээ.

“Ус түгээх байр” ийнхүү ухаалаг системд шилжсэнээр хуучин ажилчдын гүйцэтэх үүрэг багасч байгаа ч оператор хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллуулж, аль болох цомхотгол хийхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн Ус сувгийн удирдах газрын Шугамаар ус хангах албаны дарга Д. Уламбаяр мэдээллээ. Цэвэр усаар хангах 24 цагийн “Ус түгээх байр” нь Баянзүрх дүүргийн 2,10,17,21, 27-р хороо, Чингэлтэй дүүргийн 13,15,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 9,10,16-р хороо, Баянгол дүүргийн 16-р хороонд орших 4654 өрхийн 18600 хүн амд үйлчлэхээр төлөвлөж байна. Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлснээр үйл ажиллагааг автоматжуулж иргэдийн цаг завыг хэмнэх, хүссэн үедээ цэвэр усаар хангагдах ач холбогдолтой болж байгаа юм.

Ухаалаг ус түгээх байруудын жагсаалт

Дд

УТБайрны №

Хаяг, байршил

1

52

БЗД 2-р хороо 32-р гудамж

2

69

БЗД 2-р хороо сэлбийн 13 гудамж

3

70

БЗД 2-р хороо 35-р гудамж

4

25

БЗД 10-р хороо Улиастайн задгай

5

15

БЗД 17-р хороо Эмнэлэгийн 10 гудамж

6

71

БЗД 21-р хороо сэлбийн 10 гудамж

7

72

БЗД 21-р хороо сэлбийн 41 гудамж

8

95

БЗД 21-р хороо Сэлбийн 41-р гудамж

9

50

БЗД 27-р хороо Сэлбийн 25 гудамж

10

116

ЧД 13-р хороо Сургуулийн 23 гудамж

11

115

ЧД 15-р хороо Сургуулийн 20 гудамж

12

122

ЧД 15-р хороо Жаргалтантын 6 гудамж

13

123

ЧД 15-р хороо Жаргалантын 9-р гудамж

14

193

ЧД 18-р хороо Яргайтын

15

58

БГД 16 хороо Туулын 5 гудамж

16

54

СБД 9-р хороо Дөлгөөн нуур ХХК-ны зүүн талд

17

53

СБД 10-р хороо 100 айл

18

89

СБД 16-р хороо Бэлхийн 18-608

19

90

СБД 16-р хороо дамбадаржаагийн 3 гудамж

20

99

СБД 16-р хороо Бэлхийн 27-р гудамж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ