СЗХ Зөвшөөрлийн цахим систем нэвтрүүллээ

Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаандаа “Зөвшөөрлийн цахим систем” нэвтрүүлж эхэллээ.
Энэхүү системийг нэвтрүүлснээр санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах өргөдлөө зайнаас гаргах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн хүсэлт материалыг хүлээн авч, хянах бүх үйл ажиллагаа автоматжин хүний хүчин зүйлээс хамааралгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай шийдвэрлэгдэх боломжтой болж байгаагаараа давуу талтай боллоо.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ