Хучлаганы хулгайчийг барьжээ

Баянгол дүүргийн 13 дугаар хороо 7-р байрны гадна байсан иргэн С-ийн эзэмшлийн авто машины хучлагыг 2016 оны 1 дүгээр сарын 24-25-ны шилжих шөнөхулгайлсан хэрэг гарчээ. Уг хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй 25 настай Б үйлдсэнийг тус цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагч нар түргэн шуурхай илрүүлэн шалгаж байна.
Авто машины хучлага хулгайлах гэмт хэрэг гарсаар байгаа тул иргэд харуул хамгаалалттай, камерын хяналттай газар машинаа байршуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ