Топ модель Х.Бадамгэрэлийг баярлуулахын тулд "хонож ажиллажээ"
Мисс Э.Чулуун-Эрдэнэ, П.Шүүдэрцэцэг нарын тэргүүтэй мисс, загвар өмсөгч бүсгүйчүүд өчигдөр шөнө "хонож ажиллажээ". Ингэхдээ тэд бүүр барилгын хана шохойдож, эмульсдэн, обой наах зэрэг хар ажил хийсэн байна.
Тэд ийнхүү сэтгэл гаргасны учир ч дорхоноо тайлагдав. Өөрөөр хэлбэл, тэд"Андра модель" агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэлд гэнэтийн бэлэг барихаар ийнхүү хичээсэн аж.
Найзуудынхаа энэхүү сэтгэл гаргасан бэлгийг хараад топ модель бүсгүй ч өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүлсэн тухайгаа цахим хуудсандаа бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ