2 жил хоригдсон А.Шоовдор хуучин албандаа очжээ

АТГ-ынхан 2013 оны наймдугаар сард “Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдорыг албан тушаалаа урвуулан улсад 38 тэрбум төгрөгийн хохирол учруулсанд сэжиглэн тус үйлдвэрийн 10 гаруй ажилтантай хамт баривчилсан билээ.

Гэвч тэдэнд үүсгэсэн хэрэг сүүлдээ таван сая төгрөгийн хахуулийн хэрэг болж, эцэстээ Төрийн өмчийн хороо гомдлоо татсанаар шүүх 2015 оны наймдугаар сард тэднийг цагаатгасан юм.

Энэ хугацаанд гэр бүлийн хүний хамтаар шоронд хоригдсон А.Шоовдор өнгөрсөн пүрэв гаригт хуучин албан тушаалдаа очжээ. Түүнийг шоронд хорьж байх хооронд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд уг асуудлыг саадгүй явуулахын тулд А.Шоовдорыг хоёр жил цагдан хорьсон байх талтай гэж хардах хүмүүс байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ