Шинэ төрөхийн орхигдсон барилгад тендер зарлана

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаад орхигдсон 300 ортой шинэ төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар хөдөлж эхэллээ. Тодруулбал, Засгийн газраас “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа дуусаагүй төрөх эмнэлгийн барилга” төслийн концессын төрлийг өөрчилж, “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” гэснийг “барих-шилжүүлэх” төсөл болгон, уралдаант шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн байна. Дөрөвдүгээр төрөхийг 2013 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар анх төлөвлөж байсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил зогссон юм.Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ