А.Шоовдорыг ЦШК-ын захирлаар буцаан томилжээ


Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас баривчлан, хорьж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдор өнгөрсөн пүрэв гаригт хуучин албан тушаалдаа эргэн томилогджээ.
Түүнийг 38 тэрбум төгрөгийг төрөөс завшсан хэрэгт холбогдуулан АТГ хоёр жил шахам шалгаж, шалгаж явцдаа хэргийн талаар хэвлэлд мэдээлэл өгч байсан ч гэм буруугүй гэдэг нь шүүхээр нотлогдож, уг хэрэг эцэслэгдсэн юм.Түүнийг шоронд хорьж байх хооронд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах асуудлыг шийдвэрлэсэн юм.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ