Аврагчид хоёр хүүхдийн амийг аварчээ

Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид хүүхдүүдийг гал түймэрт өртөхөөс аварчээ.

Тодруулбал өчигдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбулаг багт айл шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн онцгой байдлын албанд 12:13 цагт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах56 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс хоёр настай, эрэгтэй Т, дөрвөн настай, эрэгтэй Т нарыг угаартсан байсныг авран хамгаалсан байна.

Алба хаагчид хүүхдүүдийг аймгийн яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгчээ.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ