Хоригдол ачиж явсан машиныг мөргөжээ

Өнөөдөр Баянгол дүүргийн нутаг, "Эрдэм транс" компанийн үүдэнд хоригдлуудыг ачиж явсан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвийн 14-30 УНВ дугаартай "Уаз Фургон" машиныг 14-05 УБИ дугаартай "Пажеро" урсгал сөрж ирээд мөргөжээ. Суудлын автомашины жолооч эмэгтэй урсгал сөрсөн шалтгаанаа гүйцэж түрүүлэх гэж байгаад мөргөлөө гэж тайлбарласан байна. Үүнээс болж хуяглан хүргүүлж явсан хоригдол нарыг Цагдан хорих төвийнхөн 19-04 УНЦ дугаартай "Уаз Фургон" руу шилжүүлэн ачиж, хүргэх ёстой газар руу нь явуулжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ