Ми-8 нисдэг тэрэгний хар хайрцгийг уншиж дуусчээ


Налайх хотод шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэгний хар хайрцгийг Москва хотын Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох хорооны мэргэжилтнүүдээр уншуулж дууссан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хар хайрцгийн мэдээлэл 10 гаруй хуудас болсон бөгөөд материалыг УМБГ-т ирүүлсэн байна.
Нисдэг тэрэгний ослын хэргийг шалгаж буй мөрдөгчид дээрх материалыг орчуулж, шинжээчид өгөх аж. Энэ материалд үндэслэн шинжээчид дүгнэлтээ хийх юм байна.
Хар хайрцгийг уншихад манай талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын хоёр шинжээч, БХЯ-ны хуулийн зөвлөх байлцсан аж. Манай шинжээчдийн урьдчилсан таамгаар онгоц хэт нам өндөрт орсноо анзааралгүй буухаар доошилсон нь осолдох шалтгаан болсон байж магадгүй аж.
Уг ослын улмаас онгоцонд явсан бортмеханикч Н.Батбаяр амиа алдаж, 10 гаруй хүн бэртэж гэмтсэн билээ.
Б.БОлор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ