Хуурамч архинаас болгоомжлохыг анхааруулав


Монгол Улс болон ОХУ-ын иргэд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгдсэн бол сар шинийн энэ өдрүүдэд бүр оочир дараалал үүссэн байна.
Улмаар ОХУ руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ хуурамч архи, согтууруулах ундаа, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн байна.
Тэгвэл ОХУ-д хуурамч архинд долоон иргэн хордож нас барсан, 35 хүн хордлогод орсон тухай оны өмнө мэдээлж байсан ч иргэд анхаарал, болгоомжгүйгээсээ болж хуурамч архийг авч хордсоор байгаа гэнэ.
Хуурамч архи голдуу манайтай хил залгаа хотууд болох Улаан-Үүд, Эрхүү хотоор тархсан гэх мэдээллийг ОХУ-ын хууль, хяналтын байгууллагууд сэрэмжлүүлсээр байна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ