Адель “Оскар”-ын шагнал гардуулахаас яагаад татгалзав


Киноны гол шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 28-нд болох юм. Энэ нь хүсэн хүлээж байдаг үйл явдал хэдий ч, энэ жил түүхэндээ хамгийн бүтэлгүй үйл явдал болж мэдэхээр байна.Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт Голливуд даяар идэвхитэй шүүн хэлэлцэж байгаа дуулиант хэрэг явдалтай ихээхэн холбоотой юм. Америкийн киноны академи гаж шийдвэр гаргаж,арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаагаас шагналын гол гол номинацид хоёр жил дараалан хар арьстан жүжигчдийн нэр ороогүй тухай жүжигчин эмэгтэй Жада Пинекетт-Смитзориглон хэлсэн юм.

Урлагийн олон зүтгэлтэн Жадаг дэмжиж , Академийг ямар нэг өөрчлөлт хийх хүртэл шагнал гардуулах ёслолд оролцохгүй байх, ерөөс ирэхгүй байх бодолтой байгаагаа мэдэгджээ. Британийн дуучин бүсгүй Аделийг “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэж байна.
Үнэхээр ч тэр “Оскар”-ын шагнал гардуулахаас татгалзжээ. “Оскар”-ын шагналт Адель нэг шагналыг гардуулах ёстой байсан ч , үүнээс татгалзаж , тэр ч байтугай ёслолын арга хэмжээнд ирэхгүй бололтой.
Аделийн ийнхүү татгалзсан нь цаанаа нийгмийн хурц далд утгатай хэдий ч , дуучинд өөрийн шийдвэрийг зөвтгөх зүйл бий юм. Юу гэвэл тэр “арьсны өнгө” болон “Оскар”-ын шагналын эргэн тойрны мэтгэлцээнд огт оролцоогүй бөгөөд уг шагналыг гардуулах ёслол дуучны ажлын шахуу хуваарьтай давхацсан учир ёслолд оролцохоос татгалзахаар шийдвэрлэжээ. “Оскар”-ын шагнал нар гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 28-нд болно, харин дараа өдөр нь Адель аялан тоглолтоор явах ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ