Людмила Путина нөхөрт гарчээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний 53 настай хуучин гэргий дахин нөхөрт гарсан байна.Хувь хүн хоорондын харилцааны хөгжлийн төвийн удирдагч Артур Очеретный түүний нөхөр болжээ. Энэ сан Путинагийн далд ивээлд байдаг байна.

Людмила нөхөрт гарснаар нөхрийнхээ овгийг авсан бөгөөд одоо тэр Людмила Очеретная гэдэг болсон байна.
Төрийн тэргүүнээс салсныхаа дараа Путина нөхөрт гарахаасаа өмнөх Шкребнева гэдэг овгоо буцаан авсныг “Собеседник” сонинд бичжээ.Тэр энэ нэрээрээ 2014 онд "Интерьерсервис" нээлттэй хувьцаат нийгэмлэгийг үүсгэн байгуулагч бөгөөд оролцогчийн хувиар “Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчийн улсын нэгдсэн бүртгэлд” бүртгүүлсэн байна. Гэвч Петербургийн Васильевын арал дахь байрыг Людмила Очеретная гэсэн нэрээр 2015 онд бүргүүлжээ. Энэ нь Петербургийн орлогч дарга байхдаа 1995 оны нэгдүгээр сард Путиний авсан тэр байр ажээ.

Очеретный “Нэгдмэл Орос” намын арга хэмжээг зохион байгнуулж байсан "Арт-шоу-центр" пүүс, түүнчилэн Нийт Оросын ардын фронт байгууллага, “Газпром” компани болон бусад байгууллагад ажиллаж байсан байна.
Хоёр охин төрүүлж, өсгөсөн Людмила өөрийн хуучин нөхрөөс 2013 оны зургаадугаар сард салсан юм.
Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга хуучин тэргүүн хатагтайн нөхөрт гарсан асуудлын тухай ярилцахаас цаараглажээ. “Владимир Владимирович, Людмила Александровна хоёрын салсныг та мэдэж байгаа. Тухайн тохиолдолд оросын төрийн тэргүүний хуучин гэргий Людмила Александровнагийн тухай, түүний хувийн амьдралын тухай ямар нэг зүйл ярих эрх надад байхгүй” гэж Дмитрий Песковын хэлснийг РИА Новости агентлаг иш татсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ