Өнөөдөр Холокостын хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр

Холокостын хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийг (International Holocaust Remembrance Day) жил бүрийн нэгдүгээр сарын 27-нд тэмдэглэдэг юм.

2005 оны арваннэгдүгээрсарын 5-нд НҮБ-ынЕрөнхий Ассамблейн тогтоолоор энэ өдрийг бий болгожээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1945 оны нэгдүгээр сарын 27-нд Освенцимын нацистын бөөнөөр хорих газрын хоригдлуудыг зөвлөлтийн цэрэг чөлөөлсний 60 жилийн ойд зориулан тусгай хуралдаанхийсэн юм.Польшийн нутагт байдаг Освенцимын (герман нэр нь Аушвиц) оршин тогтносон хугацаанд энд зарим мэдээгээр, 1,5 - 2,2 сая хүн амь үрэгджээ.

Нацистуудын хороож амжаагүй хэдэн мянган хоригдлыг сулласан байна. Зөвлөлтийн арми шийдэмгий ажиллагаа явуулснаар гитлерчүүд хоригдлуудын зарим хэсгийгтөдийгүй,гэмт хэргийнхээ улс мөрийг устгаж амжаагүй ажээ.

Эндчандарлах газар, хийнкамер, эрүү шүүлтийн хэрэгслүүд, Герман руу явуулахаар бэлтгэсэн олон мянган килограмм хүний үс, нунтагласан яс байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ