Хар тамхи хэрэглэсэн гэх прокурор Х.Тамирын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өнгөрсөн оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдож саатуулагдсан боловч өнгөрсөн 11 дүгээр сард батлан даалтад гарсан юм.

Харин энэ сарын 6-нд тэднийг дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдэнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт тус шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Учир нь хэргийн бүрдэл дутуу хийгдсэн гэж үзсэн байна.

Тус хэрэгт холбогдсон Х.Тамир нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хийдэг байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах.

Б.Амарбаясгалан нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан бөгөөд Х.Тамиртай их сургуулийн ангийн найзууд. Харин н.Сүхбаатар нь мөн адил хуулийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд тэрбээр хилээр хар тамхи оруулж гаргадаг тээвэрлэгч нэгэн байжээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ