Улсын заан Ц.Баярсайхан давж заалджээ

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайхан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж дараагийн шатны шүүхэд давж заалдахаар өргөдлөө өгчээ. Түүнд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 148,4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мөн түүний эзэмшлийн 2010 онд үйлдвэрлэсэн, 99-99 УБР улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашин, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байх дөрвөн өрөө бүхий 173.1 м.кв талбайтай орон сууцыг хохиролд нь тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ