Биеэ үнэлэгчдийг ажилд зуучилжээ

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Саппоро” үйлчилгээий төвийн орчим эрхэлсэн тодорхой ажилгүй 70 орчим биеэ үнэлэгчийг бүртгэлжүүлж, ажил хөдөлмөрт зуучилсан байна.

Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс нь “Саппоро” үйлчилгээий төвийн урд Хөдөлгөөнт хяналтын цэгийн төсөв мөнгийг шийдвэрлүүлж 24 цагаар ажиллуулж байна.

Биеэ үнэлэгчдийг ажилд зуучлан оруулснаар зөв чиг хандлага руу татна оруулах боломжийг нээж байгаа гэдгийг албаны эх сурвалжууд мэдээллээ.

Дашрамд хэлэхэд, 2008 оноос хойш биеэ үнэлэгчдийн тоо 210 болж өсч байсан ч сүүлийн жилүүдэд биеэ үнэлэгчдийн тоо багасчээ.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ