Ослоор өөд болсон албан хаагчийн ар гэрийнхэнд орон сууц олгожээ

МИ-8 нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд осолдож ахмад, техникч М.Батбаяр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Батлан хамгаалах яамнаас түүний ар гэрийнхэнд Налайхад байрлах зэвсэгт хүчний орон сууцанд хоёр өрөө байр олгожээ.

Хэргийг дахин сануулахад, МИ-8 нисдэг тэрэг цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургуулилалтын нислэг үйлдэж байх үедээ осолдсон юм. Тухайн үед 11 алба хаагч байснаас нэг нь амиа алдаж, үлдсэн алба хаагчид гэмтсэн юм.

Б.БОлор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ