Химийн бодист хордсон оюутны бие сайжирч, эмнэлгээс гарчээ

Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн оюутан химийн бодист хордсон талаар бид өмнө нь мэдээллэсэн. Эх сурвалжийн хэлснээр, тус оюутны биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа шилжиж, багш ажилчид ажилдаа орсон байна.

Тухайн үед дээрх оюутантай хамт байсан хүүхдүүдийн зарим нэгийнх нь гар дээр тууралт гарах, загатнах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа ч онц аюултай зүйл биш гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдэгджээ. Оюутны хордсон бодисыг Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулж, натрийн гидроксид болохыг тогтоосон байна.

Б.БОлор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ