Өрхийн мэдээллийн санд бүртгэлгүй хүүхэд мөнгө авахгүй

УИХ-ын 103 дугаар тогтоолын дагуу хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохоор боллоо. Хэрвээ таны хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй бол хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах бөгөөд та банк эсвэл төрийн аль нэг байгууллагад хандах шаардлагагүй.

Харин хүүхэд тань 2013 оны 11 дүгээр сараас хойш төрсөн бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргахаар ирэхдээ хүүхдийн төрсөний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирнэ. Танай өрх амьжиргааны түвшин тогтоох судалгаанд огт хамрагдаагүй бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан маягтын дагуу өргөдөл бөглөх шаардлагатай.

Халамжийн ажилтан таны гэрт очин асуулгын хуудас бөглүүлсэнээр өрхийн амьжиргааны түвшин тогтоогдох юм. Мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож хүүхдийн мөнгө олгох тул 1 сардаа багтаан сум, хорооны халамжийн ажилтанд хандах юм байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ