Хорт хавдраар өвчлөхгүйгээр хэрхэн амьдрах вэ: 5 чухал зөвлөгөө

Хорт хавдарт шаналж, энэ өвчинтэй тэмцэж байгаа хүмүүстөвчин тусахаас өмнө амжиж хийх зүйл байсан нь мэдээж. Үүнтэй хэн ч маргахгүй бизээ
Амжилттай эмчлүүлсний дараа хорт хавдартай өвчтөнүүдийн хэрэглэж байгаа өвчин дахихаас сэргийлэх бүхий л арга хэмжээ эрүүл хүмүүсийн хувьд ч үр нөлөөтэй гэдэг нь шинэ мэдээ мөн. Хавдрын өвчнийг судлаж, эмчилдэг, эрүүл хооллох горимыг санал болгодог нэртэй мэргэжилтэн Дуайт МакКи ингэж хэлдэг байна.

Тэр хамгийн энгийн дүрмийг дагаж баримтлахыг санал болгож байна. Миний зөвлөгөө миний өвчтөнүүдэд төдийгүй, зөвлөгөөг маань дагахыг хүсдэг бүх хүнд тусладаг нь үнэн гэж доктор Дуайт Макки хэлж байна.

1.Стрессээс сал
Ужиг стресс ньтаны дархлааны тогтолцоог дарангуйлж, халдвар газар авах таатай нөхцөл бүрдүүлж өгдөг, энэ нь хорт хавдрын голомтын хувьд нэг ёсны түлш нь юм. Ийм байдалд орохгүйн тулд стрессийг тайлах аятайхан аргыг та олох ёстой, энэ нь йогийн дасгал хийх, цэвэр агаарт явах, бясалгал хийх, картингаар хичээллэх,зургийн цомогт марк өрөхгэх зэрэг юм. Чухамхүү таашаал авахад л үүний нууц оршино.
2. Хөгцнөөс болгоомжил
“Хөгцөнд агуулагддаг микотоксин, афлатоксин гэдэг бодис бол шинжлэх ухааны ертөнцөд хамгийн тодорхой болсон хорт хавдар үүсгэгч мөн” гэж доктор МакКи ярьж байна. Хэрвээ танай гэрт шугамын хоолойноос ус гоожих юмуу ванны өрөө, эсвэл зоорын давхарт дусаал дусдаг бол, та хөгцний үнэрийг мэдэрнэ,тиймээс алгуурлалгүйгээр мэргэжлийн хүн дуудаж, гэрт хөгц байгаа эсэхийг шалгуул.
3.Сайтар хөлөр
АНУ-ын Небраскийн их сургуулийн судалгаанаас үзвэл, спортын зааланд очиж, хичээллэх нь хорт хавдраас сэргийлж, ялж гарахад тусладаг байна. Гурван сарын бэлтгэл сургуулилтаас өмнө ямар байсан, дараа нь өвчнийг ялж гарсан хорт хавдартай 16 өвчтөний тухай мэдээллийг эрдэмтэд судлажээ. Хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай дархлааны эрүүлэс болон нэгэнт ингэж эсэргүүцэх чадваргүй болсон эсийн тоог тэд харьцуулсан байна. Бэлтгэл сургуулилт хийж эхлэхээс өмнө үед эсэргүүцэх чадваргүй эсийн тоо олонхи байж, харин гурван сарын дараа “муу” эсийн тоо 15%-иар цөөрсөн байжээ.
4.Бусдад тусла
Бусдад хармын сэтгэлгүйгээр туслахдаа, та улмаар өөрийн дархлааны тогтолцооны үйл ажиллагааг сайжируулдагийг нотлосон шинжлэх ухааны баримт бий. “Өөрөө таашаал авах ямар нэг зүйлийг байнга хийх нь эрүүл мэндэд маш хэрэгтэй бөгөөд тустай. Энд хүмүүст харамгүй туслахаас илүү тохирох тийм зүйл огт байхгүй” гэж МакКи ярьж байна.
5.Аминдэм хэрэглэж бай
Та энэ тухай залхталаа сонссон нь лавтай, гэвч D аминдэм бүхэлдээ бие махбодид, тухайлбал хорт хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд маш чухал. Энэ амин дэмийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүйд гол асуудал байдаг. Цэвэр агаарт ахиухан байхад л, энэ байдлыг засч болно, тодруулвал өдрийн гэрэлтэй цагт гадаа 0 минут л байхад болоод явчихна. Гэхдээ өвөл дөхөөд ирэхлээр нар бүүдгэр болдог, тиймээс D амин дэмээр баялаг хоол идэж, жишээ нь загасны тос хэрэглэх хэрэгтэй.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ