Хувь хүний мэдээллийг хамгаалах олон улсын өдөр

Хувь хүний мэдээллийг хамгаалах олон улсын өдрийг нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэдэг юм. Сүлжээ хэрэглэгчдийгөөрсдийн виртуал болон бодит амьдралыг аюулгүй байлгахад тусладаг Интернэтэд хэрхэн ажиллах дүрэм журмыгсахиж мөрдөхийг сануулжбайхад туслах үүднээс энэ өдрийг бий болгожээ.

Энэ өдрийг тэмдэглэх шийдвэрийг Европын зөвлөлийн сайд нарын хороо 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд гаргасан байна. Энэ өдөр нь “Хувь хүний мэдээллийг автоматжуулсан аргаар боловсруулахтай холбогдуулан хүмүүсийг хамгаалах тухай” Европын зөвлөлийн 1981 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн Конвенцид гарын үсэг зурсан өдөр тэмдэглэж байхаар болжээ. Зарим оронд энэ өдрийг “Нууцлалын өдөр” ч гэж нэрлэдэг юм.
Дээрх конвенци нь хүний хувийн амьдрал халдашгүй байх эрхийг хамгаалах хүрээнд олон улсын хэмээнд заавал хэрэгжүүлэх анхны баримт бичигболж, түүнчилэн “хувь хүний мэдээлэл” гэсэн ойлголтыг тодорхойлж өгчээ.

Хувь хүний мэдээллийгхууль ёсны дагуу, шударгаар олж авах, боловсруулах; хуулийн дагуу тодорхойлсон зорилгоор хувь хүний мэдээллийг хадгалах, энэ зорилгод үл нийцэх аргаар уг мэдээллийг ашиглахгүй байх нь Конвенцидзаасанхувь хүний мэдээллийг боловсруулах, хамгаалах үндсэн зарчим юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ