"Шангрила"-д гал гарчээ

Хүүхдийн паркийн хажууд талд баригдаж буй “Шангри Ла”-д гал гарлаа гэсэн дуудлага өнөөдөр 11:56 цагийн үед Онцгой байдлын шуурхай албанд иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар аврагчид газар дээр нь очиж шуурхай ажиллан галыг унтраалаа. Гал гарсан өргөтгөлийн таван давхарт утаажилт ихтэй байгаа ажээ. Гал юунаас болж гарсан шалтгаан нь тодорхойгүй байна. Ийнхүү жил хагасын өмнө баригдаж дуусаагүй байхдаа галд өртөж, ихээхэн хэмжээний хохирол учраад байсан шинэ “Шангри-Ла” зочид буудал дахин галд өртөв.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ