"Шангрила"-д гарсан галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна

Соёл амралтын хүрээлэнгийн хажууд баригдаж байгаа “Шангрила” төвд гал гарч Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж галыг бүрэнунтрааж дууслаа.

Уг гал нь “Шангрила” төвийн өргөтгөлийн байрны таван давхарт гарсан бөгөөд одоогоор тус давхарт утаажилт ихтэй байгаа хэмээн албаныхан мэдэгдлээ. Хэргийн газарт шинжээчид ажиллаж галын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ