Гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн этгээдэд 25 жилийн хорих ял оноов


Нэг гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн Б.Баасанжавд холбогдох анхан шатны шүүх хурал Төв аймаг сум дундын анхан шатны шүүхэд болжээ.
Тус шүүхээс шүүгдэгч Б.Баасанжавд Эрүүгийн хуулийн 91, 145, 57, 59, 497 зэрэг зүйл ангиудаар 25 жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн байна. Үүний 15 жилийг гянданд, 10 жилийг онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон аж.
Харин хохирогчийн талаас амийг амиар нь солих байр суурьтай байгаа бөгөөд цаазын ял оноохыг хүсч байгаа юм байна.Хэргийг эргэн сануулахад, Төв аймгийн Сэргэлэн суманд өнгөрсөн оны долоодугаар сард Б.Баасанжав гэгч нь авга ахыгаа, бэр эгч, бага охинтой нь хамт онц хэрцгийгээр хөнөөгөөд, цогцсыг нь зөөвөрлөн, худаг гаргахаар ухсан нүхэнд булсан байсан юм. Тэдний цогцсыг хэрэг гарснаас хойш 5 хоногийн дараа олсон байдаг.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ