Нинжа нарт хутгалуулсан хамгаалагчид эмнэлэгт хүргэгджээ

Ноён ууланд гар аргаар алт олборлохыг санаархсан нинжа нар үймээн самуун дэгдээжээ.

Нарсан ойг там болтол нь сүйтгэж орхисон нинжа нар буурь сэлгэн Төв аймгийн Заамар сумын нутаг Өл цагаан чулуут гэх алтны багахан хэмжээний нөөцтэй ордыг эзэмшихээр довтолгож эхэлсэн байна. Тэгвэл нинжа нарын гэнэтийн дайралтад тус ордыг хамгаалж буй “Хаан Заамар” хамгаалалтын албаны хоёр ажилтан өртөж, эрүүл мэндээрээ хохирч, өчигдөр ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Хохирогчдын биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд толгой руугаа молдок гэх багажаар цохиулсан залуу өнөөдөр тархины мэс засалд орсон бол гуяндаа лоомдуулсан хамгаалагч мөн л мэс засал хийлгэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ