Зика вирус: ДЭМБ түгшүүр дэлдэж байна

Зика вирус тархаж байгаад сэтгэл зовиносон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хоёрдугаар сарын 1-нд онцгой нөхцөл байдлын хорооны хуралдааныг хийлгэх гэж байна.ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Маргарет Чэнь ингэж мэдээлжээ.Өмнөд, Төв болон Умард Америк, мөн хөрш бүс нутгуудадгурваас дөрвөн сая хүртэл хүн энэ өвчнөөр өвчилж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Зика вирусжирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой аюултай байж болох бөгөөд тэдний ургийнтархи жижигэрчболохюм.

Үүнтэй холбогдуулан байгууллагын тэргүүн хэлэхдээ, “Зика вирусийн халдвар, хөгжлийн согогтой хүүхдүүд төрөх явдалболон мэдрэлийн хамшинж хоорондоо холбоотой эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа. Энэ нь маш чухал үе юм. Гэхдээ ийм холбоо байж болох талаарноцтой сэжиг байна. Энэ таамаглал нь Зика вирусийнтухай ойлголтыг өөрчилсөн юм. Хэртааруу аюултайхэмээн үзэж байсан энэ өвчин одоо сэтгэл түгшээх хэмжээнд хүрлээ” гэж тэмдэглэжээ.

Шумуулын тараадаг Зикавирусийн вакцин байхгүй юм.Халдвар авсан хүмүүст онош тавих явдлыг хүндрүүлэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа ажээ.Өнөөдрийн байдлаар,Зика вирусээс үүдэлтэй энэ өвчний тохиолдол23 оронд бүртгэгдээд байна. Бразил улсад хамгийн олон буюу 1,5 сая орчин хүн өвчилжээ.Зарим орны эрх баригчид халдвар авахаас сэрэмжлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг жирэмсэн эмэгтэйчүүд уриалсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ