Нисэх буудлын ачигч А321 нисэх онгоцонд тэсрэх төхөөрөмж оруулжээ

Террорист этгээд А321 нисэх онгоцыг сүйрэхээс өмнөхөн Шарм-эль-Шейхийн нисэх буудалд ажилд оржээ. Тэр ачигчийн орон тоонд орохоор өрсөлдөж байсан байна. Түүнд зорчигчдын ачаа тээшийг зөөх ажил даалгажээ.

Таамаглаж байгаа гэмт этгээд бас нислэгийн талбайд гарах зөвшөөрөлтэй байсан байна.Бөмбөгийг ачааны тасалгаанд зорчигчдын нэгнийх нь цүнхэнд нуужээ. Их хүчтэй тэсрэх төхөөрөг жижигхэн боодолд багтсан байна.
Террорист бөмбөгийг нисэх онгоцонд оруулсныхаа дараахан нисэх буудлаас явжээ. Удалгүй тэр Египетээс гарч явсан байна. Тусгай албадын мэдээгээр, түүнийг Туркэд сүүлчийн удаа харжээ.Түүний хамт бас таван хамсаатныг эрэн сурвалжилж байгааг “LifeNews” сайт уламжилсан байна.
Синайн хойгийн умард нутагтА321 нисэх онгоц сүйрсэн ньоросын нисэх хүчний түүхэнд хамгийн томоохон эмгэнэлт явдал болсон билээ. Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург рүү нислэг үйлдэж явсан зорчигч тээврийн нисэх онгоц аравдугаар сарын 31-нд хөөрснөөсөө хойш 20 минутын дараа радарын дэлгэцнээс алга болжээ.Нисэх онгоцонд явсан 217 зорчигч, багийн долоон гишүүн бүгд амь үрэгдсэн юм.
Мөрдөн шалгах ажил нэлээд хэдэн сар үргэлжилжээ. Хэвлэлд бичсэнээр, египетийн тусгай албаныхан ажилдаа хайнга хандаж, нисэх онгоцны хэлтэрхийнүүдэд химийн бүрэн шинжилгээ хийж чадаагүй байна.
Мөрдөн шалгах ажилд Оросын мэргэжилтнүүд оролцох болсноор , ахиц гарч эхлэжээ.Нисэх онгоц сүйрснийг террорын ажиллагаа гэж удалгүй албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Египетийн нисэх буудлуудын аюулгүй байдал хангалтгүй байгаатай холбогдуулан энэ улстай агаарын харилцааг түр зогсоосон билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ