Франц, Иран хоёр террорын эсрэг хамтран тэмцэнэ

Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээг цуцласны дараа ЕХ-ны улсуудтай эдийн засаг, улс төрийн харилцаагаа сэргээх зорилгоор Европоор хийж байгаа аялалынхаа хүрээнд Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Францад улсад айлчиллаа. Түрүүнд нь тэр Итали улсад айлчилсан юм.

Ийнхүү Ираны удирдагч 17 жилийн дараа Парист анх удаа айлчилж байна.

Уулзалт ярианы үеэр зөвхөн эдийн засгийн асуудал хэлэлцээд зогсоогүй гэж хамтарсан хэвлэлийн хурал дээр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд тэмдэглэжээ.

“Хэрвээ цөмийн хэлэлцээр байгуулж, хэрвээ манай компаниуд хамтын ажиллагаагаа сэргээж, хэрвээ бид хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа бол, Иран, Франц хоёр бүс нутгийн хямралыг зохицуулахын төлөө хамтарсан хариуцлага хүлээхгүй хэмээн аль нэгэн улс бодохыг би хүсэхгүй байна” гэж тэр хэлжээ.

Хасан Роухани Сирийн хямралыг Иран улс хэрхэн үзэж байгааг тайлбарласан байна.

“Сирийн ард түмэн өөрийн орны талаар бие даан шийдвэр гаргах ёстой. Сирид зарим хүн сонгууль явуулахаар төлөвлөж, өөрсдөө сонгогдох бодолтой байгаа ч, энэ хүмүүс нийт ард түмний дэмжлэг авах ёстой. Өнөөдөр Сирийн асуудал бол зүгээр нэг хувь хүний асуудал биш. Энэ бол терроризм, “Лалын улс” бүлэглэлийн асуудал юм гэж тэр мэдэгджээ.

“Террористууд бол бидний нийтийн дайсан мөн. Тэд Франц, Иран хоёрын аль алинд аюул занал учруулж байгаа юм. Ойрхи Дорнодод террористуудыг санхүүжүүлж байгаагийн эсрэг бид хамтран тэмцэх бодолтой байна” гэж Францын ерөнхийлөгч дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ