Нүдний шилний тухай сонирхолтой баримтууд

Хүн шил боловсруулах дадал дүйгээ боловсронгуй болгосноор яваандаа сайтар боловсруулж, зузаан болгосон болгосон шилэд зүйлийг хэд дахин томруулдагийг анзаарчээ. Жижигхэн зүйлийг харахаа больсон хүмүүс ч түүнийг хардаг болсон байна. Тийнхүү шилийг ингэж янзлах ажил нүдний шил бий болох эхлэлийг тавьжээ. Үнэндээ анхны нүдний шил хэзээ бий болсныг хэн ч мэддэггүй бөгөөд түүхэнд дурдагдсан жишээг л иш татаж болно. Жишээ нь, эзэн хаан Нерон тусгай аргаар зассан маргад эрдэнэ болон ус хийсэн шилэн таваг хэрэглэн ном уншиж байсан гэх баримт Латины түүхчдэд байдаг байна. Эртний Грекийн гүн ухаантан Сенека мөн ингэж ном уншдаг байж.
ХII зуунд анхны нарны шил, яг нарийн хэлвэл бүдэг кварцаар хийсэн ялтасан шил бий болж, гэрчийн этгээдүүдээс нүдний хөдөлгөөнөө нуухын тулд Хятадад шүүгч нарыг ийм шил зүүж байхыг шаарддаг байжээ.
Зуун жилийн дараа Италид жинхэнэ нүдний шил хийсэн гэж үздэг. Италийн хананы зургууд болон ХIV-ХV зууны голландын зураачдын хөрөгт ийм нүдний шилийг дүрслэсэн байдаг байжээ. Анхны контактны шил ч бий болж, үүнийг Леонардо да Винчи бүтээсэн гэж үздэг байна.
Ялангуяа Голливудын олонхи жүжигчин зураг авалтын үеэр нарны шил зүүдэгийг хэн ч гадарладаггүй бизээ. Юу гэвэл, Калифорнийн хурц нар болон зургийн талбай дахь тайзны гэрлээс нүдээ ингэж хамгаалж, улмаар онийх хэрэггүй болдог бөгөөд энэ нь цагаас эрт үрчилээ үүсэхгүй гэсэнхэрэгюм.

Шулам, чөтгөрийн тухай дундад зууны зурагт тэд… нүдний шилтэй байдаг! Сүсэг бишрэлтэй хүмүүс нүдний шил бол хүний нүдийг сордог вампир гэсэн муухай утгаар түүний тухай ярьдаг байжээ.
ХVIIзуунд Италид нүдний шил нь эзнийхээ нийгмийн байр суурийг илэрхийлдэг байж.

Дани улсад нүдний шилнийтухай нэг сонин баримт байдаг бөгөөд энэ орны фермийн эзэд тахиандаа хуванцар нүдний шил зүүлгэж, улмаар тэднийг ойрын хараагүй болгодог байжээ. Энэ нь тахианууд бие биеэ муу харж, улмаар нэг нь нөгөөгөө тоншиж гэмтээхгүй байхад хэрэгтэй гэнэ.
“2012 оны хамгийн сонирхолтой бүтээлүүдийн” тухай өгүүлэлд Google-ийн шидэт нүдний шилний тухай бичсэн байдаг. Google-ийн нүдний шил нь огт шилгүй, гэхдээ баруун нүдний ойролцоо өчүүхэн тунгалаг дэлгэцтэй байдаг, энэ дэлгэц нь мэдээллийн виртуал зургийг бодитой юм шиг харагдуулдаг байна.Хүн цонхоор зэрвэс харснаар , өнөөдрийн температуртай жижигхэн цагирагийг олж харж,түүний тухай Википедийн мэдээлэл байшин дээр гэрэлтэн гарна , өнөөдр хийх ажлын жагсаалт , утсаар ярьж байгаа хүнийг харж болно.Энэ нүдний шил нь дууны дохиог ойлгодог бөгөөд операцийн Android системээр ажилладаг.

Төгсгөлд нь дурдахад, нүдний шил зүүсэн хүн эргэн тойрныхондоо байгаагаасаа илүү ухаантай юм шиг санагддагийг сэтгэл судлаачид тогтоожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ