П.Орхон VS Каори Ичо Иван Ярыгин 2016 финал

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Монгол Улсын тамирчин П.Орхон, Японы алдарт бөх олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичог 10:0 онооны харьцаатайгаар ялж, түрүүллээ.
Олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон гайхалтай, дайчин барилдааныг үзүүлж, алдарт бөхийг буулган авч, эх орныхоо төрийн дууллыг И.Ярыгиний нэрэмжит“Алтан Гранпри”-н дэвжээнд эгшиглүүлж, Красноярскийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандууллаа. Тэрбээр энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээндээ 58 кг-ын жинд шилдгүүдийг ялж түрүүлсэн юм. "Алдар" спорт хорооны тамирчин П.Орхоны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар нар билээ.
Мөн өчигдөрэмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ