Фэйсбүүк шинэ үйлдлүүдтэй болно

Фэйсбүүк санаа бодол, сэтгэл хөдлөлөө илүү нарийн илэрхийлэх боломжтой хариу үйлдлүүдийг гаргахаар болжээ.

Энэ нь та ямар нэг нийтлэл, зурганд "лайк" дараад өнгөрдөг байсан бол “лайк”-тай адил “хайр”, “хаха”, “вав” “гунигтай”, “ууртай” гэсэн хариу үйлдлүүдийг цахим хуудсандаа нэмжбайна гэж тус компанийн гүйцэтгэх захирал мэдэгдсэн байна.

Фэйсбүүкийн орлого нэмэгдсэний дараа шинжээчидтэйгээ хийсэн бага хурлын үеэр Марк Зукерберг, Испани, Ирланд болон бусад хэд хэдэн оронд туршсан энэхүү хариу үйлдлүүдийг “тун удахгүй” бүх оронд ашигладаг болно хэмээн хэлжээ.

Таны нийтэлсэн гунигтай эсвэл дургүйг чинь хүргэсэн мэдээлэлд хүмүүс яаж хариу үзүүлэхээ мэдэхгүй, зөвхөн “лайк” товчноос өөр сонголтгүй байдаг байсан бол одоо хүссэн илэрхийллээ сонгож дарах боломжтой болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ