Оргон зайлахаар завдсан ИУ-ын 20 дайчныг олны өмнө цаазлажээ

“Исламын улс” гэдэг байгууллагын террористууд Иракийн Мосул хотод оргон зайлахаар завдсан өөрийн талын 20 хүнийг олны өмнө цаазласан байна.Курдийн мэдээллийн ARA News агентлаг өөрийн эх сурвалжийг иш татан ингэж мэдээлжээ.

Тус агентлагийн уламжилснаар, тэднийгөнгөрсөн баасан гарагийн орой Мосул хотын зах дахь ИУ-ын шалган нэвтрүүлэх цэгээс саатуулсан байна. Тэднийг байрлалаа орхисныг тогтоосны дараашариатын шүүхэд шилжүүлжээ. “Богинохон хугацаанд байцаасны дараа шүүх урван тэрсэлсэн гэхшалтагаар тэднийг цаазлахаар шийдвэрлэсэн байна” гэж учрыг мэдэх хүн мэдээлжээ.

Оргон зайлахаар завдсан тэр хүмүүсийг Мосул хотын төвд олон зуун хүн, голдуу ИУ-ын террористуудын нүдэн дээр цаазласан байна. Агентлагийн мэдээлснээр, ийнхүү цаазласан нь “бүлэглэлийн гишүүдийг ихээхэн сандралд оруулжээ”.

Чеченьд аж төрж байсан оросын иргэн Магомед Хасиевыг цаазласан дүрс бичлэгийг ИУ-ын террористууд арванхоёрдугаар сарын 2-нд тараасан юм. Тэд түүнийг тагнуул хийсэнхэмээнбуруутгасан байна.

Дүрс бичлэгт толгойгий ил гаргаж, сөхрүүлсэн эрэгтэй хүний хоолойг хутгаар тас огтложбайгаа нь гарчээ.

“Исламын улс” байгууллага 2014 оны зун Сири, Иракийн нутгийн нэг хэсгийг эзлэн авч, тэнд халифатын улс байгуулснаа зарласан юм. ИУ бүлэглэлийн талд янз бүрийн орон,түүний дотор Оросын иргэд (ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээгээр, тэнд тус орны 2,5 мянга орчим иргэн байгаа аж) байлдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ