Бэлтгэлийн өмнө идэхэд эрч хүч нэмэх 8 хүнс

Дасгал хийхдээ хэзээ ч өлсгөлөн байж болохгүй. Гэхдээ ихэнх хүмүүс дасгал хийхээс өмнө хүнд хоол хүнс хэрэглэдэг. Энэ нь буруу юм. Учир нь дасгал хийх үед дотор муухай оргих , бөөлжих гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг. Хүнд хоол хүнс хэрэглэхгүйгээр доорх хүнсүүдийг хэрэглэвэл тохиромжтой.

1.Бүхэл үрийн талх

Бүхэл үрийн талхнуудыг хэрэглэснээр дасгалын явцад таны энергийг хангана. Бүхэл үрийн талхан дээрээ өөрийн хүссэн хольцоо тавин хэрэглэж болно.

2.Тахианы цээж мах , бор будаа

Бор будаанд агуулагддаг нүүрс ус нь таны биеэ дэх энергийг хангах ба тахианы чээж махан дах уураг нь таны булчинг нөхөн төлжүүлдэг.

3.Хатаасан жимс

Маш энгийн хүнс ч гэсэн их шим тэжээлтэй шүү. Жинг тань нэмэхгүйгээр энергийг тань нэмнэ.

4.Өндөгний цагаан

Өндөгний шар нь өөх тос харин цагаан нь уураг байдаг учраас цагааныг нь идэх ёстой шүү.

5.Жимсний смүүти

Та амттан идэхийг хүсвэл жимсээ нухан смүүти хийж уугаарай. Мөн дасгалын өмнө смүүти ууснаар дасгалын дундуур ядрахгүй байна.

6.Хар кофе

Дасгалын өмнө хар кофе ууснаар биеийн энергийг нэмэгдүүлж , ядарч сульдахыг багасгана.

7.Гадил

Ихэнх хүмүүс гадил идэхээр таргалдаг гэдэг. Ямар ч дасгал хөдөлгөөн хийхгүйгээр дандаа идээд байвал магадгүй л юм. Гэхдээ дасгалын өмнө гадил идэх нь хамгийн ач тустай. Таныг ядраахгүй байх болно.

8.Тараг

Тараг нь маш хөнгөн хоолныхоо тоонд орно. Дасгал хийхийнхээ өмнө тараг уух нь зөв сонголт шүү.

Анхаарах зүйл : Хүнд хоол идсны дараа шууд бэлтгэлд орж болохгүй. Мөн өлөн байхдаа дасгал хийх хэрэггүй. Тэгснээс хоол идээд гэртээ амрах хэрэгтэй. Зарим бүсгүйчүүд маань дасгал хийгээд хоолоо хасаад байвал илүү их турна гэж боддог. Энэ нь зөв боловч хоолоо хассанаар зөв хоолоо хэрэглэх нь зөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ