Г.Батзаяаг батлан даалтад гаргажээ


Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд саатуулсан. Энэ хугацаанд түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс яллагдагчаар татан саатуулж байгаа юм. Хэдийгээр нэг удаа батлан даалтад гаргасан ч мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт дахин батлан даалтад гаргажээ.
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүнийг дахин батлан даалтад гаргажээ. Мөн түүний хэрэгт холбогдон шалгуулж буй БНСУ-ын иргэн иргэн “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёлыг өмгөөлөгчийнх нь болон өөр хоёр хүний батлан даалтад өгсөн байна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ