1000 хүүхэд өнөөдөр баярлана

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “1000 хүүхдийн баяр” өнөөдөр Найрамдал төв дээр болно. Энэхүү арга хэмжээнд Хүүхдийн эрхийн өдрийг тэр болгон тэмдэглэх боломжгүй, хөдөлмөр эрхэлдэг, хагас болон бүтэн өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийг оролцуулдаг. Харин эдгээр бяцхан үрсэд урам хайрлаж, сэтгэлийн дэм өгөхөөр олон алдартан, дуучин, жүжигчин, олны танил хүмүүс нэгдэн оролцдог билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ