Нигери улсад террорын ажиллагаанд 86 хүн амь үрэгджээ


Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн уламжилснаар, африкийн Нигериулсын Майдугуру хотын захад террористуудын халдлагад өртөн 86 хүн амь насаа алдсаныг Оросын PCH сайтад мэдээлсэн байна.
Террорын ажиллагаа ням гарагт шилжих шөнө болжээ. Түрүүнд нь 65 хүн амь үрэгдсэн гэж мэдээлжбайсан ч, одоо тэдний тоо 86 болжээ. Янз бүрийн түлэгдэлтэй 62 хүнийг эмнэлэгт хүргэсэн нь тодорхой болсон байна.
Энэ оронд ажилладаглалын шашны “Боко Харам” гэдэг бүлэглэл өрнөдийн маягийн боловсролын загварыг эсэргүүцэж, нийт орон даяар шариатын хууль нэвьтрүүлэхийг зорьж байдаг юм. Уг бүлэглэлийнхэнНигери, Чад, Камерун улсад олон террорын ажиллагаа үйлджээ. Өнгөрсөн жил “Боко Харам” бүлэглэлийнхэн ИУ байгууллагад үнэнч гэдгээ тангараглсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ