Намынхаа араас “хутгалсан” Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Н.Батбаяр нарт хариуцлага тооцох уу

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Н.Батбаяр нар намынхаа араас “хутгалав”. Сонгуулийн ерөнхий хорооноос мандатын тоог хуваарилахдаа нийслэлийн мандатыг нэмэгдүүлэн тогтоолын төсөл болгож УИХ-д өргөн барьсан нь АН-ын сонгогчийн тэгш эрхийг хангах бодлоготой нийцэж байсан нь тодорхой. Тиймдээ ч АН-ын зарим гишүүд үүнийг дэмжсэн байр суурь илэрхийлж байсан юм. Мөн МАН-аас нийслэлд сонгогдсон нэг л гишүүн бий. Үүгээр АН-ын ретинг хотод хол илүү байгаа нь харагддаг. Ер нь АН-ынхан нийслэлийн мандат нэмэгдвэл өөрт ашигтай гэж тооцсон хэрэг.Үүнийг мэдээж МАН эсэргүүцнэ. Тэд анхнаасаа нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийн эсрэг хатуу зогсохоо мэдэгдсэн. Тэд хэлсэндээ байж чадлаа. Учир нь УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийн эсрэг кнопыг МАН-ын бүлгийн гишүүд 100 хувь дарсан юм. Энэ процесс нэг хэрэг. Дараагийн асуудал нь МАН-ынхантай нийлж намынхаа бодлогыг сөрсөн, урвагч Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Н.Батбаяр нарыг хэрхэх вэ. Тэд яагаад АН-ын бүлгийнхээ шийдвэрийн эсрэг зүйл ярьж хувийн тоглолт хийсэн юм бол. Намынхаа эсрэг тоглолтын гол дүрд Н.Алтанхуяг тоглож, Р.Гончигдорж, Н.Батбаяр нар туслах дүрийг нь бүтээсэн нь ил тод байна. МАН-ын гишүүн ийм тоглолт хийсэн бол аль хэдийнэ намаасаа хөөгдөх байв. Харин АН бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан нөхдүүдэд ямар хариуцлага тооцох бол гэдэг асуулт тавигдаж улс төр өрнөх нь тодорхой. Тэгээд ч намын жагсаалтаар УИХ-д орж суучихаад намынхаа эсрэг ажиллавал хариуцлагатооцож УИХ-ын гишүүнээс нь хөөх асуудал яригддаг.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ