Битүүнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Цагаан сараар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул Замын цагдаагийн газраас хөдөлгөөн зохицуулах, мөн замын ачаалалыг бууруулах талаар арга хэмжээ авч ажиллана.

Золгуулт хийх гэж яваа иргэд бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэргээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байгаа ажээ.

Мөн шинийн 3, 4-ний өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахаас гадна бага насны хүүхдийг зориулалтын хамгаалах суудалд суулгах, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, мөн явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн гарахыг зөвлөж байна.

Энэ сарын 8-ны өдөр буюу битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Харин шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд /хоёрдугаар сарын 9, 10, 11/ улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй ажээ.

О.Сайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ