Шийлэгдамбатай өчигдөр уулзахаар ирсэн хүмүүс хэн бэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ийгл ньюс” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Г.Шийлэгдамбыг “Миний хайртай дүү. Итгэж хүндэлж явдаг чадварлаг боловсон хүчин гэж боддог” би их олон албан тушаалд тавьж байсан хэмээн яаран тал зассаны үр дүнг өчигдөр иргэн Шийлэгдамба цензургүй тасцохив.

Тэрбээр батлан даалтаас гарсныхаа дараа Н.Энхбаяр даргатай нэг удаа уулзаж, эр хүний ёсоор чанга тэврэлдээд салсан гэдгээ хэлсэн юм. Энэ нь Шийлэгдамбын хувьд шийдсэн алхам байсан бололтой. Мөн МАХН-ын байран дээр ахиж ирэхгүй байхыг том ах хүсчээ. Өөрөөр хэлбэл, нам нь түүнийг "жийсэн" гэдгийг тэр нэгэнт ойлгосон байна.

Харин түүнийг цензургүй ярианд орохын өмнө бараг л хулгайлчих дөхсөн бололтой юм. Тэгвэл Шийлэгдамбыг нэвтрүүлэгт орохын өмнө уулзахаар яаран сандарч ирсэн эрхэмүүд хэн байв .Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Шадар сайд боллоо ч айхгүй хэмээн өгүүлсэн нь энэхүү асуултын хариу болж болохуу.Эсвэл асуудлыг улам бүр дэвэргэх гэсэн хөндлөнгийн оролцоо юу . Би үнэнийг тогтоохыг хүсч байна. Хэрэв үнэнийг тогтоож чадвал намын бусад нөхдөд зөв зам болно. Уг нь би Н.Энхбаяр даргыг БНСУ-аас ирэхэд намаа нэгтгээд удирдаад явах нь гэж маш их баярлаж байсан. Гэвч эсрэгээрээ намыг хагалан бутаргаж, хүчийг нь сулруулсан” гэлээ. Түүнчлэн өөрийг нь ЭМСЯ-ны сайдаас чөлөөлөөгүй байгаа. Гэхдээ би албан тушаалтай зууралдахыг хүсэхгүй байна” гэлээ.

МАХН-ын дарга “Ийгл ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Г.Шийлэгдамбын захидалд дурьдагдсан өөрт нь өгсөн гэх 50 мянган ам.долларыг аваагүй хэмээгээд байсан.

Тэгвэл энэ мөнгийг Г.Шийлэгдамба өөрийн биеэр Н.Энхбаяр даргад албан өрөөнд нь намын санхүүжилт болгож, хоёулахнаа байхдаа өгсөн гэдгээ “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчийн асуултад хариуллаа.Тэрээр үүнийг би баталж чадна.Түүнтэй нүүрэлдээд суухад тэр арай ч үгүй аваагүй гэж хэлж чадахгүй байлгүй дээ хэмээн тайвнаар өгүүлж байв. Гэвч Шийлэгдамба харанхуй липтэнд суугаад очих газраа намын нөхдөөрөө заалгуулсан нэгэн бол Н.Энхбаяр засангаа аль хэдийнээ мартаж засгийн газрыг өлхөн аваад үлдэж байгаа Монгол тулгатны эрхэм. Даан ч тэрээр авилгын загалмайлсан эцэг гэдгээ ахин нэгэнтээ батлаад авах шиг.

Мөн тэрбээр Н.Энхбаяр дарга намын санхүүжилтийг бүрдүүлэх мөнгө олж ирэхийгбайнга шаардаж, Эрүүл мэндийн сайд болон намын генсекийн албан тушаалаа өг хэмээн тушаадаг байсан тухай ч ярьсан юм..

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг хоригдож байх үед өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тэрбээр үүнийг үгүйсгэж “Өөрөө сайн дураараа гаргаагүй. Миний өмнөөс Ц.Оюунбаатар өргөдөл бичиж, тухайн мөнгөний асуудлыг тайлбарлаж бичсэн байсныг анзааралгүй гарын үсгээ зурсан. Сайхан сэтгэл гаргаж ирсэн ч түүний цаана тийм юм болно гэж бодоогүй. Миний өмнөөс хэвлэлийн хурал хийгээд тэр өргөдлөө тайлбарласан. Би хоригдож байсан учраас өмгөөлөгчөөрөө дамжуулж тайлбар хийхийг хүссэн. Гэтэл Ц.Оюунбаатарын олж өгсөн өмгөөлөгч маань “Та одоо тайлбар хийгээд нэмэргүй” гэсэн. Өмгөөлөгч маань намын шугамаар надад томилогдсон хүн л дээ. Гэвч манай эцэг эх, ар гэрийнхэн өмгөөлөгчийн хөлсөнд 60 сая төгрөгийг төлсөн" гэлээ.

Тэрээр "Мөрдөн байцаалтын явцад тэд намаын даалгавараар бүгдийг хянаж байсан. Тухайн яригдаад байсан мөнгөний асуудлыг хүртэл өөрсдийнхөөрөө тайлбарласан. Ингэхээр би нэг бол худлаа яриад байх сонголттой болж байгаа юм. Би намынхаа нэр хүндийг бодсон. Гэхдээ би үнэн бодит байдлыг ярихгүй бол цаашид олон залуусыгхохироох болно” гэлээ.

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэгвэл түүний хэргийг нөхцөл байдлаас нь хамаарч авилга, албан тушаалын хэрэг болгон зүйл ангийг өөрчилж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь түүний олон нийтэд хаягласан ил захидалтай холбоотой юм байна.

Н.Оюун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ