Зөрчлийн онооны талаар мэдээлэл хийнэ


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. Өчигдрөөс эхлэн жолоочийн зөрчлийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам мөрдөгдөж эхэлнэ гэсэн бол дээрх зөрчлийн оноог тооцохгүй, тооцож эхлээгүй байгаа зэрэг зөрүүтэй хоёр мэдээлэл гарсан билээ. Тиймээс өнөөдөр Замын цагдаагийн газар дээр Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Лицензийн төвийн удирдлагууд сэтгүүлчдэд 14 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ