476 жолооч зөрчлийн 10 онооноосоо хасуулжээ


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан байгаа билээ. Уг хуулинд жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог тооцох журмыг цоо шинээр баталсан байгаа.
Журмын хүрээнд жолоочид 10 оноо цуглуулах бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийг зөрчсөн тохиолдолд оноосоо хасуулахаар хуульчилсан байгаа юм.
Тэгвэл өчигдрөөс эхлэн жолоочийн зөрчлийн 10 оноо хасах журам хэрэгжиж мөрдөгдөж эхэлсэн байгаа бөгөөд өнөөдрийн 09:30 цагийн байдлаар 476 жолооч 10 оноосоо хасуулсан байдалтай байна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 476 жолооч зөрчил гаргаж оноогоо хасуулснаас 400 тохиолдол нь нэг оноо, 74 жолооч хоёр оноо, хоёр жолооч гурван оноо хасуулжээ.
Ийнхүү жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн тул жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж осол аваар гаргалгүй, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ