11 жилийн ял сонссон улсын заан Ц.Баярсайхан давж заалдана


Улсын заан Ц.Баярсайхан их хэмжээний мөнгө залилсан хэргээр анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох ял сонссон билээ.
Ц.Баярсайхан заан бусдаас 500 сая төгрөг зээлсэн бөгөөд үүнийхээ 200 саяыг барагдуулж, 300 саяын үлдэгдэлтэй байгаа тухайгаа мэдүүлсэн байна. Түүнчлэн өөрт нь оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан байгаа юм.
Тиймээс Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнөөдөр хэлэлцэхээр болжээ.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ