Органик хүнсний тухай хуулийн төслийг дэмжлээ


УИХ-ын Байгал орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны өнөөдрийн /2016.02.02/ хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхийг дэмжлээ.
Хэлэлцүүлгийн явцад Органик хүнсний тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Оюун “Энэ хууль хэрэгжиж эхлэх юм бол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд сайн дураараа органик хүнс гэсэн шошгыг тавиулах юм. Энэхүү органик хүнс гэсэн шошгыг гурван жилд нэг удаа шинжилгээ хийж байж олгохоор хуульчилсан” гэсэн юм.
Гишүүд асуулт асууж санал хэлсний дараа Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ