“Нарантуул” зах ес хоног амарна

Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана.

Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв энэ сарын 8-нд 10:00-19:00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Хар хорин” болон “Барс 1, 2” худалдааны төв энэ сарын 1-8-ныг дуустал 09:00-19:00 цаг хүртэл бүтэн ажиллаж, энэ сарын 9-12-ныг дуустал амрах бөгөөд 13-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Мөн “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 8-нд 06:00-18:00 цагийн хооронд ажиллаж, энэ сарын 9-16-ныг дуустал амарна. Харин бусад үйлчилгээний газрууд буюу ресторан, баар, үсчин баярын гурван өдөр амарч 12-ноос хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ