Иргэдээс 300 гаруй сая төгрөг залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Өнгөрсөн онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 60 орчим хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилан мэхэлж авах гэмт хэргүүд эзэлсэн байна. Манай улсад залилангийн гэмт хэргийн шийдвэрлэлт хуулийн байгууллагаас шүүхийн түвшинд шийдэгдэх хүртэл удаашралтай явагддаг гэдгийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид ярьдаг юм.
Өнгөрсөн 2015 онд Монгол Улсын иргэн Л.Жаргалсайхан гэгч этгээд иргэд, албан байгууллагаас нийт 300 гаруй сая төгрөг залилан мэхэлж авсан нь баримтаар тогтоогджээ. Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсний зэрэгцээ гэр бүлийнх нь хамтаар орон даяар эрэн сурвалжилж байгаа юм байна.
Сэжигтэн Л.Жаргалсайхан нь өөрийгөө “Монгол Улсын хөрөнгийн биржид Үнэт цаасны брокер хийдэг” хэмээн худал хэлж, өөрийн хамаатан болон бусад иргэд албан байгууллагаас удаа дараагийн үйлдлээр 300 гаруй сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулжээ. Тиймээс иргэдийг түүнд хууртагдаж мөнгө төгрөгөөрөө хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ